← ReportsТаны зөвшөөрсөн өгөгдөл
Facebook-ээр нэвтрэхэд таны удирддаг Page жагсаалт болон шинжилгээ харах эрхийг шалгана. Page token-ыг серверт шифрлэж хадгална. Нууц үгийг OIRT авахгүй.
Сонгосон Page-ийн нийтлэг үзүүлэлтүүдийг хоёр 28 хоногийн хугацаагаар уншиж графиктай тайланд оруулна. Өгөгдөл дутуу үед тоо зохиохгүй. Хувийн зурвас, хэрэглэгчдийн жагсаалт, нийтлэл өөрчлөх эрх авахгүй.
Тусдаа архивын зөвшөөрөл өгөөгүй бол Insights snapshot болон тайлангийн хуулбарыг хамгийн ихдээ 30 хоног хадгална. Хадгалсан холбоосыг хүлээн авсан хүн үзэх боломжтой тул бусдад дамжуулахдаа анхаарна уу. Token-ийг AI үйлчилгээ рүү илгээхгүй. Өмнөх дан Insights Pro-ийн тоон өгөгдлийг AI-д дамжуулахгүй бөгөөд тэр тайланг зөвшөөрсөн Meta өгөгдлөөр OIRT серверт тооцож, тайлбар ба хийх ажлыг дүрэмд суурилан бэлдэнэ. Өмнөх дан Insights Pro нь нийтийн контентын аудитыг дагалдуулахгүй, Apify болон Claude ашиглахгүй. Шинэ нэгтгэсэн AI тайлангийн тусдаа зөвшөөрөл, боловсруулалтыг доор тайлбарлав.
Сонголттой 12 сарын архив
Шинэ захиалгын үед тусдаа чагтыг өөрөө сонгож зөвшөөрсөн тайлангийн шифрлэсэн хуулбарыг үүссэн өдрөөс 12 календарь сар хадгална. Энэ нь худалдан авахад заавал шаардлагатай биш. Өмнөх 30 хоногийн нөхцөлтэй захиалгыг автоматаар сунгахгүй.
Архив нь OIRT-ийн байгууллагын Google Drive дахь хаалттай хавтсанд шифрлэгдэж, тайлах түлхүүр нь OIRT серверт тусдаа хадгалагдана. Үүнд тайлангийн үзүүлэлт, оноо, зөвлөмж орно; Facebook token, нууц үг орохгүй. OIRT админ болон захиалгын имэйлээ нэг удаагийн кодоор баталгаажуулсан хэрэглэгч үзэж болно.
Миний тайлан хэсгээс архивын хуулбарыг нээх, ижил хуудасны дараагийн тайлантай харьцуулах, устгах боломжтой. Устгасан архивыг сэргээх боломжгүй. Хугацаа дуусмагц хандалт хаагдана; Drive холболт тасарсан үед шифрлэсэн файлын цэвэрлэгээг давтан оролдоно. Архивын хуулбарыг устгах нь нягтлангийн бүртгэл, 30 хоногийн үндсэн тайлангийн холбоосыг устгахгүй; бүх өгөгдөл устгуулах бол OIRT-той холбоо барина уу.
Reports-ийн “Холболт салгаж, өгөгдөл устгах” товч эсвэл Facebook-ийн Business Integrations дахь OIRT холболтыг устгах замаар зөвшөөрлөө цуцална. Insights өгөгдөл, token болон холбогдох 12 сарын Insights архивын түлхүүр устаж, тайланд харагдахаа болино. Нягтлан бодох бүртгэлийн захиалга, төлбөрийн баримт тусдаа хадгалагдана.
Төлбөрийн дараа зөвшөөрлөө цуцалбал Insights тайланг дуусгах боломжгүй байж болно. Тусламж: OIRT Facebook.
Нэгтгэсэн тайлангийн AI боловсруулалт
Нэгтгэсэн Insights Pro-г сонгож тусад нь зөвшөөрсөн үед зөвхөн сонгосон Page-ийн нэгтгэсэн өдрийн хэмжилт, нийтийн контент, таны оруулсан бизнесийн товчийг Anthropic Claude API-аар боловсруулна. Хувийн зурвас, дагагчдын жагсаалт, Page token, Facebook нууц үг, захиалгын имэйл энэ хүсэлтэд орохгүй. Apify нь зөвхөн нийтийн контент татна. Өмнө нь AI боловсруулалтыг зөвшөөрөөгүй Insights хуулбарыг энэ зорилгоор дахин ашиглахгүй.
AI-ийн гаргасан дүгнэлт нь автомат санал бөгөөд баримтыг шалгаж ашиглана; борлуулалтын баталгаа биш. Хувийн хэмжилт ба түүнд тулгуурласан дүгнэлтийг OIRT серверт шифрлэн 30 хоног хадгална. Тусдаа архивын зөвшөөрөл өгсөн үед 12 сарын архив хэрэглэнэ. Холболт цуцалбал OIRT дээрх хувийн өгөгдөл, түүнд тулгуурласан дүгнэлт болон холбогдох архивын хандалт хаагдана.
Anthropic-ийн ердийн арилжааны API хадгалалтын нөхцөлөөр оролт, гаралтыг 30 хүртэл хоног хадгална. Хууль болон ашиглалтын аюулгүй байдлын шалгалтын онцгой тохиолдолд илүү удаан хадгалж болно. OIRT-ийн энэ урсгал загвар сургах, feedback өгөх нэмэлт зөвшөөрөл ашиглахгүй. OIRT дээр устгах нь Anthropic дээрх бүртгэлийг тэр даруй устгахгүй; тэг хоногийн хадгалалт гэж амлахгүй.
Нөхцөлийн хувилбар: unified-ai-v1. Хязгаарласан туршилт нь зөвхөн Page-ийн эзэмшигчийн шинэ өгөгдөлд хамаарна. Нийтэд худалдах эрхийг Meta-ийн шалгалтаас тусад нь нээхгүй.